Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТОЙМ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 12 дугаар сарын 11-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод усны харуул гэсэн хяналтын 2 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Бүрэн толгойн орчмоос авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж алдагдаагүй байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч БХХ5 -ийн агууламжийн явцыг харуулав.
Голын усны бохирдлыг илэрхийлэх үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулахад Хараа-Дээд гүүр химийн шинжилгээний үзүүлэлтүүд давж бохирдсон тохиолдолгүй, Хараа-Доод гүүр усны харуул аммоний азот /NH4/- 1.5 дахин, нтитритийн азот /NO2/- 16.8 дахин давж бохирдсон байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2019 оны 12 дугаар сарын 11-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж, гарч байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцууллаа. /3 дугаар хүснэгт/
Энэ 12 дугаар сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 84.2%, ЦБ-ын цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/Б-1.8, БХХ5-2.4, ПИЧ-8.0, нийт азотын нэгдэл/NH4/-2.0 дахин давсан бохирдолтой ус голд нийлүүлсэн. Цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2019 оны 1-12 дугаар сарын дүнг харууллаа.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ТЕХНИКЧ Д.ТҮВШИНЖАРГАЛ